Хууль зүйн үндэсний хүрээлэн

Нүүр Хамтын ажиллагаатай гадаад байгууллагууд Иргэд төсөвт саналаа оруулах эрхтэй боллоо
Иргэд төсөвт саналаа оруулах эрхтэй боллоо PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 2-р сарын 28, Пүрэв гариг, 01:59

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны эхээр Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай шинэ хуульд тусгагдсан үзэл санааг бодит ажил хэрэг болгохын тулд “Шууд ардчилал-иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг батлан гаргаснаар 2013 оныг Шууд ардчилал-иргэдийн оролцоо”-г дэмжих жил болгож зарласан.

Мөн Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих бодлогын зөвлөл байгуулж, бодлогын зөвлөлийн дүрмийг баталж гаргасан юм. Энэ ажлын хүрээнд “Шууд ардчилал-иргэдийн оролцоо”-той төсвийн менежментийн үндэсний сургалт зөвлөгөөнийг 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав. Энэхүү зөвлөгөөнд нийт аймаг, сумдын болон нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нар оролцлоо.

Сургалт зөвлөгөөнд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцож иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шууд ардчилалыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэх, “Шууд ардчилал-иргэдийн оролцоо”-ны бодлогын баримт бичгийн төсөл, цахим санал асуулга, зайны сургалтын талаар иргэдийн оролцоог “Иргэний танхим”-аар дамжуулан хангах, орон нутгийн төсвийн ил тод байдлын жишиг стандарт болон зар мэдээ түгээх журам, аймаг, сумын болон орон нутгийн хурлын дүрэм, орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоотой худалдан авалт, шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих үндэсний хөтөлбөрийн талаар илтгэл тавьж оролцогчдын санал бодлыг сонсов.

                                                            М.Уянга