Хууль зүйн үндэсний хүрээлэн

Нүүр ХЗҮХ-ийн тайлан ХЗҮХ-ийн 2009 оны үйл ажиллагааны тайлан
ХЗҮХ-ийн 2009 оны үйл ажиллагааны тайлан

Хууль зүйн үндэсний хүрээлэн 2009 онд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна:

НЭГ. ИРГЭН, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН СЕКТОР

“Үнэт цаасны зах зээлийн тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт” судалгааны ажлын хүрээнд Нийслэлийн шүүхийн архив, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, Орхон, Дархан-Уул, Булган аймгийн шүүхэд биечлэн сууж, нийт 49 хавтаст хэрэг, Сэлэнгэ, Ховд, Увс аймгийн шүүхээс ирүүлсэн шүүхийн 61 шийдвэр, нийт 110 шийдвэрийг уншиж танилцаж дүгнэлт хийсэн.

Төлөвлөгөөний дагуу хэд хэдэн бүлгийн хүрээнд уулзалт, ярилцлага зохион байгуулсан бөгөөд УДШ, Нийслэлийн шүүх, дүүргийн шүүхийн 9 шүүгч оролцсон.

Мөн судалж буй зүйлийн онцлогоос хамааран үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцдог Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төвлөрсөн төв, брокер, дилер, андеррайтерын компанийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох ажилтнуудаас ярилцлагын аргаар судалгаа авсан.

Орхон, Булган, Дархан-Уул аймагт шүүхээр шийдвэрлэгдсэн хавтаст хэрэгтэй танилцаж, аймгийн болон сум дундын шүүхийн шүүгч, нарийн бичгийн дарга; аймаг, сумын өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан, хувьцаат компанийн удирдлага гэх мэт бүгд 103 хүнтэй уулзаж ярилцлага хийсэн. Түүнчлэн холбогдох тайлан мэдээ, баримт бичигтэй танилцан, хот, хөдөөгийн нийт 1100 иргэнээс анкетын судалгаа авсан.

Судалгааны багийн үзэж судалснаар одоогоор үнэт цаасны зах зээлтэй холбоотой харилцааг зохицуулсан 27 орчим хууль, 24 орчим нийтээр дагаж мөрдүүлэх акт байгаа бөгөөд зарим хуулийн зүйл заалтад давхардал, хийдэл, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болохоор зохицуулалт цөөнгүй байгааг судалгаанд тусгасан.

Хууль хэрэглэхэд гарч буй алдаатай, зөрчилтэй, давхардсан, тодорхой бус заалтуудын шалтгаан, нөхцөлийг шинжлэн санал дүгнэлт гаргасан.

Мөн АНУ, БНСУ, ОХУ, Казакстан, Польш гэх мэт улсын үнэт цаасны зах зээлтэй харьцуулсан ба энэ талаар олон улсын стандарт, зарчмуудыг судалж тэдгээрийн уялдаа холбоог хангах талаар санал боловсруулсан

Судалгааг хууль тогтоомжийн хэрэгжилт /биелэлт, зөрчил, давхардал, хийдэл, уялдаа холбоо/; Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжид хамаарагдаж буй субъектуудын хууль хэрэгжүүлж буй байдал; Монгол Улсын шүүхийн практик буюу үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэглэж буй байдал; олон улсын зарчим, стандарт болон гадаадын зарим улсын хууль тогтоомжтой харьцуулсан судалгааны байдал; хууль тогтоомжийн сурталчилгаа ба үнэт цаасны талаарх иргэдийн эрх зүйн мэдлэг гэсэн бүтцийн хүрээнд бичиж, санал дүгнэлтийг дуусган тайлан тайланг захиалагч байгууллага Санхүүгийн зохицуулах хороонд ХЗҮХ-ийн 2009 оны 1/163 тоот албан бичгээр хүргүүлсэн.

“Зар сурталчилгаа ба гэм хор” судалгааг 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Судалгааг УБ хот, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Дорнод аймгийн Чойбалсан хот, Эрдэнэт хот гэсэн газруудад судалгаа хийсэн болно. Судалганы хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн 54 байгууллагын 77 ажилтан албан тушаалтантай уулзаж ярилцлагын аргаар, 293 иргэнээс анкетийн аргаар судалгаа авч нийслэлийн дүүргүүдийн шүүхээр шийдвэрлэгдсэн 27497 хэрэг уншиж судлан судалгаанд хамааралтай 111 хэргийг түүвэрлэн авсан. Судалгааны ажлын хүрээнд 5 удаа уулзалт ярилцлага зохион байгуулсан. “Зар сурталчилгааны тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Гэр бүлийн тухай” хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтийн саналыг судалгааны үр дүнгээр боловсруулж тайланд тусгасан. Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний хурал, сургалт зохион байгуулсан. Судалгааны ажлын тайланг ХЗҮХ-ийн 2009 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1/388 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

Шинжлэх ухаан технологийн сан дахь оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь Судалгаа хийх арга, хугацаа, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, удирдамж батлуулсан. Судалгаанд хэрэглэгдэх ном, гарын авлага болон холбогдох хууль тогтоомжийн түүврийг хийж, Монгол болон гадаад хэл дээр нийт 9 ном уншиж судалсан.

Гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт, туршлагыг харьцуулан судлах ажлын хүрээнд манай улсад хэрэгжүүлж болохуйц сайн туршлагыг санал болгох ажлын хүрээнд англи хэлнээс ном орчуулж, зарим улсын инновацийн хууль тогтоомжийг олох, уншиж судлах, орчуулах ажил хийсэн.

Инновацийн тухай хууль гаргах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох судалгаа хийх ажлын хүрээнд тухайн чиглэлээр судалгаа хийдэг, үйлдвэрлэлд патентаа нэвтрүүлсэн судлаач, эрдэмтэдтэй уулзаж ярилцлагын аргаар судалгаа авсан. (2 их дээд сургуулийн 3 багш, судлаач болон 1 төрийн байгууллагын 1 албан тушаалтантай уулзсан) Инновацийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт уг хуулийн үзэл баримтлалын төсөлд санал өгсөн.

Түүнчлэн 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Оюуны бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулах арга замыг сайжруулах нь” дугуй ширээний зөвлөлдөх уулзалт ярилцлагад төслийн багийнхан оролцож санал бодлоо илэрхийлсэн ба энэ уулзалтаас оюуны өмчийн хамгаалалт, түүний эргэлтэд орж байгаа өнөөгийн байдал, тулгамдаж буй болон цаашид анхаарал хандуулах асуудал зэргийн талаар хөндөн ярилцсан.

ШУА-ийн харьяа хүрээлэн, эрдэмтэн судлаачдын эзэмшиж буй патент, лицензийн тоог гаргаж судалсан. Орон нутагт оюуны өмчийн ойлголт, хамгаалалт, зөрчил, хэрэглээ ямар түвшинд байгаа болон нутгийн захиргааны байгууллагаас явуулж байгаа ажлыг ярилцлага, ажиглалт, тандалтын аргаар судалгаа хийх зорилгоор 2009 оны 6 сарын 17-20-ны өдөр Дорнод аймагт судалгаа хийж үйлдвэрийн газар 2, төрийн байгууллагын 2, нийт 7 ажилтантай уулзаж ярилцсан.

Нийслэлийн шүүхийн архивт сууж зохиогчийн эрхтэй холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн 8 хэрэг татаж авсан. Нийт 635 хуудас бүхий Шинжлэх ухаан, технологийн холбогдолтой эрх зүйн баримт бичгийн эмхтгэлд судалгаа хийж, оюуны өмчийн асуудалд хамаарах асуудлыг түүвэрлэн авч судалсан. Орхон, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд томилолтоор ажиллаж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хуулийн хэлтэс, улсын өмчит үйлдвэрийн газар гэх мэт байгууллагын 12 албан тушаалтантай уулзаж, оюуны өмчийн харилцаа хөдөө, орон нутагт ямар байгаа болон шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаар ярилцлагын аргаар судалгаа хийсэн.

Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс учирсан гэм хорыг арилгаж байгаа байдал судалгаа: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр 2006-2009 оны 2 дугаар улирал хүртэлх хугацаанд шийдвэрлэгдсэн хэгүүдээс судалгаанд холбоотой 103 хэрэг, нийслэлийн дүүргүүдээр 2007, 2008 онд шийдвэрлэгдсэн иргэний хэргээс 101 хэргийг сонгон авч анализ хийв.

2007 онд судлаач Д.Ганзориг, Л.Өлзийжаргал нарын хийсэн “Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас хохирсон иргэдийн эрхийг нөхөн сэргээх сэдэвт судалгааны ажлыг харьцуулах аргаар ашиглаж байна. Хууль, тогтоомжийн хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон хүчингүй болсон зарим хуулийг судалсан. Захиргааны хэргийн шүүх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс учирсан гэм хорыг арилгаж байгаа практикийг нэгтгэн судалж, гарч байгаа эерэг болог сөрөг үзэгдлүүдийг илрүүлэн, хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, зөвлөмж боловсруулж, тайланд тусгасан.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчний өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудал судалгааны удирдамжийн төслийг ХЗДХЯ-ны ТНБД-д танилцуулсан. Удирдамж, төлөвлөгөөг Эрдэмтэн нарийн бичгийн даргаар батлуулсан. Судалгаатай холбоотой баримт мэдээлэл цуглуулж байна. Энэхүү судалгааны ажил 2010 оны 2 дугаар улиралд дуусахаар төлөвлөгдөж байгаа болно.

Төлөвлөгөөнөөс гадуур нэмж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлууд байгаа болно. Үүнд “Шүүх эрх мэдлийн хүрээний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээнд уялдуулах, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга зам”, “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн уялдаа”, “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлын нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох”, “Хүн худалдаалах гэмт хэрэг дэх хохирогчийн хамгаалал” сэдэвт судалгааны ажилд тус тус оролцсон.

Түүнчлэн хэвлэн нийтлэх ажлын хүрээнд “Хууль дээдлэх ёс” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, ном гарын авлага хэлбэрээр хууль, судалгааны ажлын тайлан зэрэг нийт 10 нэр төрлийн нийтлэл, өгүүлэл хэвлэн нийтлүүлсэн.

Мэдээлэл сурталчилгааны ажлын хүрээнд сонин, сэтгүүл, радио, телевизд ярилцлага өгөх, хууль зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийсэн.

Нийт 4 Эрдэм шинжилгээний хурал, уулзалт зохион байгуулсан байна.

 

ХОЁР.ЗАХИРГАА, ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН СЕКТОР

Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн уялдаа (Монгол Улсын Үндсэн хууль ба хууль тогтоомижнй бусад актад хэрхэн нийцэж байгаа нь) судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль ба хууль тогтоомжийн бусад актад хэрхэн нийцэж байгаа нь сэдэвт судалгааны төсөл, гэрээний төсөл бичив /2009.06.09-06.12-ны өдөр 11 хуудас/

БХЯ болон ХЗҮХ хооронд судалгааны ажил хийх гэрээ байгуулав. Судалгааны багийн гишүүд нийт 41 хуулийн жагсаалт гарган, судалсан. Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний тухай хуулийг харьцуулан, байгууллага тус бүрийн бүрэн эрхийг түүвэрлэн хүснэгтэд оруулав. Батлан хамгаалах салбарын удирдлагын тогтолцоог тодорхойлж, БХ-ын сайдын баталсан нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг судалж, тайланг гаргалаа.

Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал: Шинэтгэл, түүний агуулга, Төрийн албаны хууль тогтоомжийн төлөв байдлын судалгаа: Тус судалгааны ажил нь үндсэн 2 хэсэгтэй явагдаж байгаа. Эхний хэсэгт МУ-ын төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг 1921-1990 оныг хамарч түүхчилэн авч үзэх, 1992 оны Үндсэн хуулийн дараах үе буюу 2009 он хүртэлх үеийг хамарч судалж байна. Түүхэн эх сурвалжуудыг уншиж, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалд холбоотой эрх зүйн актууд болон зүйл, заалтуудыг хайж цуглуулж, 1921-2008 оны хооронд батлан гаргасан актуудаас төрийн албатай холбоотой актуудыг түүвэрлэсэн. 1994, 2002 оны Төрийн албаны тухай хуулийг харьцуулан 2008 онд орсон нэмэлт, өөрчлөлтийг 2002 оныхтой харьцуулан судалсан.

Судалгааны ажлын хүрээнд төрийн албан хаагчийн эрх зүйн байдалд холбогдуулан 25 хуулийг сонгон авч МУ-ын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд УИХ-ын тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай, Засгийн гарын тухай хууль, ЗЗНДНТХ, Ерөнхийлөгчийн тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Үндсэн хуулийн Цэцийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн тухай, Цагдаагийн байгууллагын тухай, Хөдөлмөрийн тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Эрүү, Иргэний хуулийн холбогдох заалтыг уншиж давхардал хийдэл, зөрчлийг ХЗДХЯ-наас батлан гаргасан аргачлалын дагуу шүүсэн ба давхардал-34, хийдэл-175, зөрчил-23, нийт 234 алдаа илрүүлж, санал дүгнэлт боловсруулсан.

УИХ-д ажлаа тайлагнадаг буюу хараат бус зарим байгууллагын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг судлах” судалгааны судалгааны ажлын хүрээнд Үндэсний аудитийн газар, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкнаас батлан мөрдүүлсэн актуудыг судалж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг боловсруулах, батлах, нийтлэх, нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үе шатанд оролцдог албан хаагч, албан тушаалтнаас ярилцлага авч, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд дахь хэм хэмжээний акт гаргах эрх олгосон заалтуудыг түүвэрлэн, дүн шинжилгээ хийж, санал боловсруулсан.

“Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргаж буй шийдвэрийн үе шатууд дахь өнөөгийн зохицуулалт, сайжруулах арга зам” судалгаа Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн төслийн техникийн саналыг бэлдэж өгсөн. тайланг эцсийн байдлаар сайжруулж, Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах төсөл”-д 2009 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн 2/122 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ агуулсан сайдын тушаал, агентлагийн даргын тушаал, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт дүн шинжилгээ хийсэн.

Дараахь яам, агентлагийн нийтээр дагаж мөрдөх шийдвэрт дүн шинжилгээ хийсэн.

Барилга хот байгуулалтын яам -105, Түлш эрчим хүчний яам-11, Зам тээвэр аялал жуулчлалын яам-55, Эрүүл мэндийн яам-92, Байгаль орчны яам-129, Гаалийн ерөнхий газар-56, Улсын мэргэжлийн хяналтын газар-19, Төрийн өмчийн хороо-26, Удирдлагын академи-5, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв-6 зэрэг яам, агентлагийн нийт 504 нийтээр дагаж мөрдөх шийдвэрт дүн шинжилгээ хийсэн. Бусад яам, агентлагийн дүн шинжилгээг нэгдсэн хэлбэрт оруулсан. Төв аймаг, Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж захиргааны хэргийн шүүгч, хуулийн зөвлөх, төрийн захиргааны байгууллагын ажилтан, иргэдээс анкет, ярилцлагын хэлбэрээр судалгаа авсан. Хөдөө орон нутгийн томилолтийн тэмдэглэл, хуулийн зөвлөхүүдтэй уулзсан уулзалтын тэмдэглэл, ХЗДХЯ-ны холбогдох мэргэжилтэнтэй уулзсан уулзалтын тэмдэглэл гэх мэт холбогдох хавсралт материалуудыг боловсруулсан.

Захиргааны шийдвэрийг стандартчилах төслөөс өгсөн зөвлөмжийн дагуу тайланд нэмэх болон сайжруулах зүйлийг хийж дуусгасан.

Энэхүү судалгааны хүрээнд шүүгч, яам, агентлагийн хуулийн зөвлөх, өмгөөлөгч, иргэд, олон нийтийн байгууллагад ажилладаг хүмүүст нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн талаар албан бус сургалт ХЗҮХ дээр зохион байгуулж байхаар сургагч багш бэлтгэх сургалтанд 2 удаа хамрагдаж, зорилтод бүлгүүдэд чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулж Дэлхийн банкны Захиргааны шийдвэрийг стандартчилах төсөлд хүлээлгэж өгсөн. “Хэм хэмжээний акт нь захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр болох нь”, “Хэм хэмжээний актыг батлан гаргах үйл ажиллагаа”, сэдвээр төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, өмгөөлөгч нарт 12 цагийн хичээл заасан

Судалгааны ажлын хүрээнд дараахь зүйлийг хийж Дэлхийн банкны Захиргааны шийдвэрийг стандартчилах төсөлд 2009.5.1-нд хүлээлгэж өгсөн.

- Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргаж буй шийдвэрийн үе шатууд дахь өнөөгийн зохицуулалт, сайжруулах арга зам” сэдэвт судалгааны тайлан /119 хуудас/

- Тайлангийн хавсралт 316 хуудас

- Хэм хэмжээний акт /Нийтээр дагаж мөрдөх шийдвэр/ гарын авлага 31 хуудас

- Яам, агентлагийн хуулийн зөвлөхийн ажлын байрны тодорхойлолтын загвар / 5 хуудас/

- Шүүгч, яам агентлагийн хуулийн зөвлөх, төрийн захиргааны байгууллагын албан хаагч, иргэд, төрийн бус байгууллагын ажилтан, өмгөөлөгч нарт зориулсан “Хэм хэмжээний акт” /нийтээр дагаж мөрдөх шийдвэр/ сэдэвт сургалтын гарын авлага боловсруулсан /200 хуудас/

- Дээрх зорилтот бүлэг тус бүрт 8 цагийн хичээл, нийт 40 цагийн хичээл заасан.

Судалгаа дууссан ба тайланг Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төсөлд хүлээлгэн өгсөн.

2009 онд нийт 4 удаагийн эрдэм шинжилгээний сургалт, семинар зохион байгуулсан. Хэвлэн нийтлэх ажлын хүрээнд ном, гарын авлага эмхтгэх, зохиогчоор оролцох зэргээр оролцсон болно.

 

ГУРАВ. ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН СЕКТОР


Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны судалгааны ажлын хүрээнд судлах шаардлагатай 10 гаруй орны гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтыг судалсан болно. 10 гаруй орны Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болон бусад холбогдох эрх зүйн актыг олж, орчуулсан байна. Ингэснээр, харьцуулсан эрх зүйн судалгааны ажлыг хийж, манай орны хувьд давуу талууд болон хэрэгжүүлж болохуйц заалтуудыг түүвэрлэсэн.

“Монгол Улс, Солонгос Улсын гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт: тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан.

Судалгааны ажлын үр дүнгээр дараах эмхтгэлийг бэлтгэн гаргав:

- Гадаад орнуудын гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн судалгааг хийсэн /15 гаруй улс/

- Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, шинэлэг зохицуулалтын талаархи судалгааг хийж гүйцэтгэсэн

- Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг шийдвэрлэх практик ажиллагааны талаархи судалгааг хийсэн

- Гадаад орнуудын ГХО эрх зүйн зохицуулалтын талаар судалсан /20 гаруй улс/ /монгол, англи хэл дээр материал цуглуусан, орчуулсан/

- Чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалтын талаархи судалгааны ажил хийж гүйцэтгэсэн

- Олон улсын хөрөнгө оруулалтын асуудлаар судалгаа хийсэн

- “Гадаадын хөрөнгө оруулалт” гарын авлагыг эрхлдэн хэвлүүлсэн

- “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт” нэг сэдэвт бүтээлийг эрхлэн бэлтгэж, хэвлэлтэнд өгсөн.

- “МУ, БНХАУ, ОХУ-ын Чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалт” эрх зүйн баримт бичгийн эмхтгэл хэвлүүлсэн

- “МУ, БНСУ-ын ГХО-ын эрх зүйн зохицуулалт: тулгамдсан асуудал” илтгэлийн эмхтгэлд монгол талаас оруулах илтгэлийг бэлдэж, оруулсан.

- “ОХУ, МУ-ын Чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалт” эрх зүйн баримт бичгийн эмхтгэлд Монгол Улсын холбогдох хуулийг монгол хэлнээс орос хэлрүү орчуулж, эмхтгэлд оруулсан.

Судалгааны ажлын тайланг 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/444 тоот албан бичиг ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

“Шүүх эрх мэдлийн хүрээний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээнд уялдуулах, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга зам” судалгааны ажлын хүрээнд:

-Холбогдох Монгол Улсын хуулийг олон улсын хүний эрхийн холбогдолтой гэрээтэй харьцуулан судлах судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Секторуудтай хамтран олон улсын гэрээг судлах ажлыг хийж дуусган, уг материалууд дээр тулгуурлан дүнгэлт, санал зөвлөмжийг судалгааны тайландаа тусгасан. Энэхүү судалгааг ХЗДХЯ-ны захиалгын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны тайланг ХЗҮХ-ийн 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/ 358 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн болно.

- Судалгааны хүрээ маш өргөн байгаа учир цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай тухай санал гаргаж дараа онд үргэлжлүүлэн судлахаар төлөвлөөд байна.

Монгол Улсын олон улсын гэрээний тухай 1993 оны хуульд шинжлэх ухаан, практикийн тайлбар хийх судалгааны ажлын хүрээнд батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу судалгааны ажлыг бүрэн гүйцэтгэж, тайлан бичсэн. Судалгааны ажлын хүрээнд хийсэн ажлуудыг нэгтгэж дүгнэснээр тус судалгааны үр дүнд тулгуурлан уг хуулийн практик үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор үргэлжлүүлэн судлах хэрэгцээ, шаардлага байгааг секторын 2010 оны ажлын төлөвлөгөөнд тусгах санал оруулсан. Тус судалгааны үр дүнгээр “Олон улсын гэрээний тухай хуулийн шинжлэх ухаан, практикийн тайлбар” ном хэвлүүлэхээр нэмж төлөвлөөд хэвлэлтэнд бэлтгэж байна.

Төлөвлөгөөт бус судалгааны ажлын хүрээнд “Үнэт цаасны эрх зүйн зохицуулалт”, “Оюуны өмч: инновацийн эрх зүйн зохицуулалт”, “Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн судалгаа”, “Чойр чөлөөт бүсийн эрх зүйн байдал” судалгааны ажилд тус тус оролцсон.

Хэвлэн нийтлэх ажлын хүрээнд судалгааны ажлын үр дүнгээр 10 нэр төрлийн ном, гарын авлага хэвлүүлж, хууль дээдлэх ёс сэтгүүлд 4 нийтлэл нийтлүүлсэн. Мөн судалгааны ажлын явцад эрдэм шинжилгээний хурал, уулзалт зохион байгуулж ажилласан.

 

ДӨРӨВ. ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ, КРИМИНОЛОГИ СУДАЛГААНЫ СЕКТОР

 

Тус сектор тайлангийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхээр ХЗДХ-ийн сайдын баталсан төлөвлөгөө, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, түүнчлэн ХЗҮХ-ийн үйл ажиллагааны дунд хугацааны стратеги-төлөвлөгөө зэрэг удирдамжийн баримт бичгүүдэд үндэслэсэн секторын хагас, бүтэн жилийн ажлын төлөвлөгөөг ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар батлуулан, мөрдлөг болгож ажиллав.

Судалгааны ажлын хүрээнд Хүүхдийн хорих анги, цагдан хорих байрны дотоод журмын загвар боловсруулах Удирдамжийн дагуу судалгааг хийж Хүүхдийн хорих, анги, цагдан хорих байрны 12 хэсэг, 38 зүйл бүхий дотоод журмын загвар, мөн 2 хуулийн1 8 зүйл хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Судалгааны тайланг холбогдох саналын хамт захиалагч байгууллага болон ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

Хүүхдийн гэмт хэргийн асуудал хариуцах хорооны дүрмийг боловсронгуй болгох судалгааны ажлын удирдамжийн дагуу судалгааг хийж, холбогдох 5 хуульд2 нэмэлт өөрчлөлт оруулах 37 санал, 1 хуульд3 нэг бүлэг нэмж оруулах санал боловсруулж, саналыг тайлангийн хамт захиалагч байгууллага болон ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

Иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнтэй холбогдох эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах” ажлын хүрээнд удирдамжийн дагуу судалгааг хийж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 31 санал, 1 хуульд4 нэг бүлэг нэмж оруулах санал боловсруулж, тайлангийн хамт захиалагч байгууллага болон ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

Хүн худалдах, галт зэвсэг, мансууруулах бодис хууль бусаар хийж бэлтгэх, борлуулах, хадгалах, тээвэрлэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн судалгааны ажлын хүрээнд /сүүлийн 3 жил/ удирдамжийн дагуу сүүлийн 3 жилд бүртгэгдсэн, шийдвэрлэсэн хүн худалдах, галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн статистик болон шүүхээр шийдвэрлэгдсэн хүн худалдах 17 хэргийн материалыг уншиж судлан дүгнэлт хийж, хуульд өөрчлөлт оруулах, хэргийг зүйлчлэх болон хууль сахиулах байгууллагад зөвлөх чиглэлийн 8 төрлийн санал боловсруулсан. Галт зэвсэг мансууруулах бодистой холбоотой эрүүгийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн судалгааг дуусгаж ГХУСАЗЗ-д хүргүүлэхэд бэлэн болоод байна.

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн статистик тоо баримтад дүн шинжилгээ хийх судалгааны хүрээнд хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаархи шүүх, прокурор, цагдаагийн статистик тоо мэдээнд үндэслэн дүн шинжилгээ хийж, тайланг ГХУСАЗЗ-д хүлээлгэн өгөхөд бэлэн болгож байна.

Эрүү болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийн судалгаа Судалгааны ажлыг удирдамжийн дагуу хийж дуусган тайланг ХЗХДЯ-нд хүргэхээр бэлтгэж байна.

Хүний эрхийн холбогдолтой гэрээ, конвенцид Монгол Улсын Эрүүгийн хууль, ЭБШХ нийцэж байгаа талаархи судалгаа хүний эрхийн холбогдолтой гэрээ, конвенцид Монгол Улсын Эрүүгийн хууль, ЭБШХ нийцэж байгаа талаархи судалгааг секторийн ажилтнууд хуваарилан гүйцэтгэж тайланг ОУЭЗС-т хүлээлгэн өгсөн.

“Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох” судалгааг дотоодын хууль тогтоомжийн актыг судалсан, судалгааны анкет маягтыг боловсруулан Нийслэлийн шүүх, прокурорын газарт хүргүүлсэн, гадаад улсын хуулийн зохицуулалт, шүүхийн практикийг судлах зорилгоор 3 төрлийн ном интернетээр худалдан авч, холбогдох материалыг орчуулахаар э/ш-ний ажилтнуудад хуваарилсан. Цаашид 2010 оны эхний улиралд дуусгахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Хэвлэн нийтлэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний 9 өгүүллийг “Хууль дээдлэх ёс” сэтгүүл болон www.gogo.mn, www.olloo.mn, www.monkey.mn вэб сайтуудад нийтлүүлсэн.

Цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга зам: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэмд заасан үндсэн чиг үүрэг болон тус хүрээлэнгийн үйл ажиллагааны стратеги хөтөлбөрийн дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд юуны өмнө секторын эрхлэх эрдэм шинжилгээний судалгааны үндсэн чиглэл тус бүрийг голлон хариуцах эрдэм шинжилгээний ажилтан-хүний нөөцийг бэлтгэнэ.

Секторын судалгааны болон эрдэм шинжилгээний бусад ажлын төлөвлөлтийг сайжруулж, тулгамдсан асуудлыг урьдчилан харж, оновчтой тодорхойлж, далайцтай ажиллана.

Секторын судалгааны ажилд салбарын эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн өндөр мэдлэг, ажлын арвин баялаг туршлагатай шүүх, прокурор, өмгөөлөх байгууллагын практик ажилтнуудыг татан оролцуулах замаар судалгааны ажлын хүрээг тэлж, агуулга ач холбогдлыг гүнзгийрүүлнэ. Энэ нь эрдэм шинжилгээний судалгааны ажлын санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэхтэй ихээхэн холбоотой тул захиргааны зүгээс дэмжлэг шаардлагатай.

Секторын судалгааын ажлын нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх замаар секторын өөрийн үнэлэмж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлнэ. Ажилтнууд секторын төлөвлөгөөт ажилд харшлахгүйгээр захиалгат бусад судалгаа- сургалтын ажилд оролцохыг хөхүүлэн дэмжинэ.

 

ТАВ. ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ


Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ

ХЗҮХ-ийн мэдээллийн үндсэн бааз болон суурилагдсан www.legalinfo.mn мэдээлийн нэгдсэн сүлжээ өнгөрсөн онд агуулгын хувьд баяжин чанаржиж, хүртээмж нь улам өргөжин нэмэгдэж байгаа нь ХЗМТ-ийн өнгөрсөн оны ажлын үр дүнтэй тодорхой хэмжээгээр холбоотой юм.

Анх 2006 оны 9-р сарын 23-ны өдөр албан ёсоор нээлт хийн ашиглалтад орж байсан тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нэгдсэн сүлжээнд нэг сая 181200-аад хэрэглэгч холбогдож мэдээлэл авсанаас зөвхөн өнгөрсөн онд гэхэд хагас сая хэрэглэгч холбогджээ. Сүлжээний хэрэглэгчдийн тоо байнга өсөж ирсэн бөгөөд эхний үед цөөхөн хэдэн тооны төрийн байгууллагын ажилтнуудын хэрэглээ байсан бол өнөөдөр хэрэглэгчдийн хүрээ нэмэгдэн эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд, судлаач эрдэмтэд, цаашилбал иргэдийн өдөр тутмын байнгын хэрэглээ болж өсөн дэвжиж байгаад манай хамт олон урамшин сүлжээний мэдээллийн чанар, үр нөлөөг улам сайжруулахад анхааран ажиллаж байна.

Товчоор хэлбэл өнөөдөр мэдээллийн сүлжээ маань олонд танигдаж, бяр тэнхээ сууж эхэлж байна гэж хэлж болохоор байна. “Шүүх, эрх зүйн шинэчлэл” төслийн үр дүнг үнэлэх судалгааны тайланд энэ тухай цухас дурьдсан бөгөөд “Миний компъютер” сэтгүүлийн судалгааны баг төрийн байгууллагуудын вэб сайтуудын үйл ажиллагаа, тэдгээрийн олон нийтэд үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох зорилгоор хамгийн их хандаж үйлчлүүлдэг эхний 10 вэб сайтыг шалгаруулснаас Legalinfo гуравдугаарт жагсаж байна. Тайлангийн хугацаанд ЗГХЭГ, ХЗДХЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн нэгжтэй хамтран аймаг, орон нутгийн иргэдийн хурлын байгууллага, Засаг дарга нарын бүсчилсэн сургалтад оролцон нэгдсэн сүлжээг ашиглах талаар сургалт, сурталчилгааны ажил хийсэн байна. Ирэх онд төв орон нутгийн төрийн байгуулагуудтай энэ чиглэлэээр хамтран ажиллаж “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн захиалга, сүлжээний ашиглалтыг сайжруулахад анхаарч ажиллах болно.

2ОО9 онд нэгдсэн сүлжээний шилэн кабелийн сүлжээний холболтыг сайжруулахтай холбоотой судалгаа хийж М-Си-Эс компани болон яамтай хамтран гурван удаагийн уулзалт хийсний үр дүнд ирэх оноос сүлжээний хурдыг нэмэгдүүүлэх, мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангахад бодитой ахиц гаргахаар тооцон ажиллаж байна. Мөн вэб сайтын мэдээллийн бүтцийг баяжуулж мэдээлэл, асуулт хариултын буланг идэвхжүүлэх, сургалт, эрх зүйн шинэчлэл сэдвийг шинээр сайтад байрлуулах, цаашид онлайн хэлбэрээр эрх зүйн сургалтыг зохион байгуулах талаар судалгааны ажлыг эхлүүлэээд байна. МНС-ний хүртээмжийг оюутан залуус, иргэд, ялангуяа хөдөө орон нутгийн дэд бүтэц сул хөгжсөн орон зайд хүргэх зорилгоор гар утсанд тулгуурлан эрх зүйн мэдээллийг түгээх ажлыг эхлүүлээд байна.

Энэ нь үүрэн телефоны оператораас хамааралгүй бие даасан WAP хуудас бөгөөд цаашид эрх зүйн мэдээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь хандив болно хэмээн үзэж байна. Дээрх сүлжээний шинэчлэлийг хийснээр Legalinfo-г үндэсний хэмжээнд өрсөлдөхүйц портал сайт болгохыг зорьж байгаа юм. Ирэх онд энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын дэмжигч газруудтай идэвхтэй ажиллах шаардлага урган гарч байна.

 

МонголУлсын хуулиудын эхмэтгэл

Тайлангийн хугацаанд Монгол Улсын хууль 4 ботид орох эхний өөрчлөлтийг хийж хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Өөрчлөлтөөр өнгөрсөн оны 5 сараас энэ сарыг хүртэлх хугацаанд нийт 136 хуульд нэмэлт, өөрчлөлт орж, 39 хууль шинээр нэмэгдэн орж, 6 хууль хүчингүй болсон ба 4 боть эмхтгэлийн өөрчлөлтийг нэг жилд 2 удаа бэлтгэн хэвлүүлж, захиалгын дагуу түгээх ажлыг тогтмолжуулна. Түүхэн эмхтгэлийг 20 ботиор гаргах ажлын хүрээнд 1276-1998 он хүртэлх нийт 14 ботийг эхний байдлаар хэвлэн гаргаж хууль тогтоомжийг нэг бүрчлэн эхтэй нь тулган хянан тохиолдуулах ажлыг хийж байна. Төслийн баг 2009 он хүртэлх хууль тогтоомжийг нийт 25 ботид багтаан ирэх оны эхний улиралд багтаан хэвлүүлэхээр төлөвлөж байна.

“Хууль зүйн мэдээ” сонин, “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, “Есөн туг” телестуди

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сонин, сэтгүүл, телестуди тус бүр нэг хүний орон тоотой ажилласан бөгөөд эрх зүйн сурталчилгааны бодлого, төлөвлөгөөний хүрээнд тус бүрийн ажлаа зохих түвшинд хийж ирлээ. Цаашид нийтлэлийн бодлогыг улам нарийсгаж, сонин сэтгүүлд тавигдах нийтлэг шаардлагад өөрсдийн үйл ажиллагааг дүйлгэх, ялангуяа сэтгүүлд тавигдаж байгаа шинжлэх ухааны бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, нийтлэлийн чанар стандартыг хангаж рецензтэй , албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлийн хэмжээнд хүрэх боломж байгаа юм.

Энэ талаар сэтгүүлийн нарийн бичгийн дарга багагүй чармайж аижллаж байгааг энд хэлэхэд илүүдэхгүй болов уу. Ер нь сонин, сэтгүүл, теле-студийг ирэх онд санхүү болон бусад хүрээнд бие даан ажиллах чиглэлд ахиц гаргахад анхаарч ажиллах болно. Оюутан залуус, сэтгүүлчид, салбарын болон нийт уншигчдын хүрээнд тодорхой үр дүнтэй ажил зохиож ажиллах шаардлага бий. Үүнийг ирэх оноос цаг алдалгүй хийж хэрэгжүүлнэ. Сонин, сэтгүүл, студид хөрөнгө оруулж техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах асуудал бас энд байгаа. Үүнийг шийдвэрлэх талаар зарим нэг дэмжигч байгууллагад хандсан болно. Сонин, сэтгүүлийг онлайн хэлбэрт оруулж, захиалга борлуулалтыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулахад шинэ онд онцгой анхааран ажиллана.

 

Номын сан, Компьютерийн төв

2009 онд давхардсан тоогоор нийт 5

мянга гаруй уншигчид 13 мянган ширхэг ном, хэвлэл уншлагын танхимаар олгож үйлчилсэн байна. Өнгөрсөн онд шинээр 78 төрлийн 488 ширхэг номоор номын сангийн фондыг баяжуулсан дүнтэй байна. Мөн онд номын сангийн тооллого хийж шаардлагатай засвар, сэргээх ажлыг хийсэн байна. Ирэх онд мэргэжлийн дагнасан номын фондоо улам баяжуулах, үйлчилгээний хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна. ХЗМТ-ийн компьютерийн төвийн хувьд өнгөрсөн онд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээний шинэ мэдээ буланг хууль зүйн холбогдолтой нийт 216 мэдээ мэдээллээр шинэчлэн байршуулсан болон дотоод засвар үйлчилгээнд 150 удаагийн засвар үйлчилгээ хийсэн байна. Өнөө цагийн нөхцөл байдлаас улбаалан ХЗҮХ-ийн үйл ажиллагааг онлайн болон гар утас болон бусад электрон мэдээллийн тогтолцоонд оруулах, түүний хэвийн, найдвартай байдлыг хангах үүрэгтэй нэгжийн хувьд онцгой үүрэг, ачаалал үүрч байгаа юм. Тус төвийн ажилтнуудын мэргэжил боловсрол, ажлын хариуцлагыг дээшлүүлэх талд бид анхааран ажиллаж байгаа бөгөөд ахиц ч гарч байгаа. Цаашид хүрээлэнгийн өмнө, ХЗМТ-ийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, өнгөрсөн онд олсон амжилтаа улам бататгаж ажиллана гэдэгт найдаж байна.

 

 

ЗУРГАА. ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТЫН ТӨВ


Хууль зүйн үргэлжилсэн сургалтын эрхэм зорилго нь хуульчдын мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчим, эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэл, шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, эрх зүйт төрийн зарчим, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бус, бүтээмжтэй ажиллах арга ажиллагааг хэвшүүлэхэд чиглэнэ.

Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд нийтлэг ба мэргэших чиглэлийн сургалтыг ХЗҮХ болон бусад байгууллагаас хуульч бүр өөрийн мэргэшсэн чиглэлээр жил бүр 10 багц цаг хангахуйц хэмжээнд зохих давтамжтайгаар зохион байгуулж байна. Ингэхдээ хуульч нарт зориулсан урт хугацааны тусгай сургалт, богино хугацааны сэдэвчилсэн сургалтын төрлийг тогтооно.

Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд хууль зүйн үргэлжилсэн сургалтын 2008-2010 оны нэгдсэн хөтөлбөрийн дагуу тусгай сургалт, сэдэвчилсэн сургалт, бусад сургалтыг тогтмол явуулдаг.

Хуульчдыг төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтад хамруулах нэгдсэн хөтөлбөрийг 2011-2013 онд хэрэгжүүлэхээр төслийг боловсруулан, сургалтын дэд хороодоос саналыг авч, 2009 оны 12 дугаах сард Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

Хууль зүйн сургалтын төвийн багш нарын 2009 оны жилийн эцсийн ажлын төлөвлөгөөний биелэлтийн тайланг дараах бүтцийн дагуу гаргалаа:

1. Дотоод зохион байгуулалт

2. Сургалтын ажил

3. Сургалтын гарын авлага бэлтгэх ажил

4. Бусад ажил

1. Дотоод зохион байгуулалт

Хууль зүйн сургалтын төв нь 2009 оны жилийн эцсийн байдлаар эрхлэгч, 2 багшийн 1 менежерийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тайлангийн хугацаанд Д.Цэцэгдарь сургалтын төвийн менежерээр 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажилд томиолгдон, Арга зүйч багш В.Оюун-Эрдэнэ нь жирэмсний амралтыг 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс жирэмсний, болон хүүхэд асарсаны чөлөөгөөр чөлөөлөгдөн Д.Мэнджаргал нь 2009 оны 9 дүгээр сарын 15-нд дадалгажигч арга зүйч багшаар томилогдож, жилийн эцсийн байдлаар эрхлэгч, /С.Сүхбаатар/ 2 багшийн, /Т.Ганчимэг, Д.Мэнджаргал/ 1 менежерийн, /Д.Цэцэгдарь/ бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан болон бусад сургагч багш нараар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтад хичээл заалгаж, сургалтад хамрууллаа.

Тус хүрээлэнгээс 2009 онд зохион байгуулсан сургалтын ажилд үндсэн багш, эрдэм шинжилгээний ажилтнаас гадна хууль зүйн их, дээд сургуулийн профессор багш нар болон шүүгч, прокурор, өмгөөлөгч зэрэг практикийн хуульчид идэвхитэй оролцсон бөгөөд сургагч багшийн болон сургалтын гарын авлага бэлтгэх гэрээний үндсэн дээр хамтран ажилласан.

Хууль зүйн сургалтын төв нь хууль, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус хуулийн этгээд, эрх зүйн шинэтгэлийн төслийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулан явуулахад онцгой анхаарч ирлээ.

Хуульчдын үргэлжилсэн сургалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх, үнэлэхэд шүүх эрх мэдлийн байгууллагын оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчдын дэд хороодын хурлыг удаа дараа зохион байгуулж тусгай сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургалтын дэд хороогоор магадлан итгэмжлүүлэн батлуулж байна. Шүүгчийн сургалтын дэд хорооны дарга Ц.Амарсайхан, Прокурорын сургалтын дэд хорооны дарга Б.Бат-Орших, Өмгөөлөгчдийн сургалтын дэд хорооны даргаар З.Сүхбаатар, Монголын Нотариатчдын Танхимын сургалтын дэд хорооны даргаар Ц. Мөнхцас нар идэвхи зүтгэлтэй ажиллаа.

2. Сургалтын ажил

Тус сургалтын төв 2009 оны хуульчын үргэлжилсэн сургалтын төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн сургалтыг хугацаанд нь зохих түвшинд явууллаа. Зарим баримт дурьдвал нийт давхардсан тоогоор 144 удаагийн 839 цагийн сургалт сургалт зохион байгуулсан байна.

Хууль зүйн сургалтын төв 2009 онд шүүгч прокурорыг, бусад хуульчдыг давтан сургах нийтлэг болон мэргэшүүлэх чиг үүргийнхээ хүрээнд нийт 92 удаагийн 578 цагийн сургалт төлөвлөснөөс тусгай сургалт 1 удаа 40 цаг, сэдэвчилсэн сургалт 83 удаагийн 523 цаг, /орон нутгийн/ 58 удаагийн 1166 цаг, клиник сургалт 5 удаагийн 84 цаг, хууль зүйн үргэлжилсэн сургалт (нийтлэг, мэргэших чиглэлийн) сургалт 54 удаагийн 337 цагийн багтаамжтай сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 5154 хуульчийг хамруулан зохион байгуулсан байна.

Үүнд:

1) Тусгай сургалт

Шүүгч, прокурор болон хуульч өмгөөлөгч, нотариатчдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх зорилготой тусгай сургалтыг 6 удаагийн 312 цагийн хичээл зохион байгуулахаар төлөвлөсөнөөс Шүүгчийн анхан шатны 1 удаагийн 40 цагийн сургалт зохион байгуулсан.

2) Сэдэвчилсэн сургалт

Нийслэлийн шүүх болон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарт зориулсан сэдэвчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд 33 удаагийн 523 цагийн сургалтыг зохион байгуулж явуулав. Нийт давхардсан тоогооор 340 шүүгч нар хамрагдаж 7 багц цагийг хангаад байна.

Прокурор нарт зориулсан сэдэвчилсэн сургалт сургалтын хөтөлбөрийн хүрээнд Нийслэл, дүүрэг, тээвэр, УЕПГ-ын дэргэдэх МБА-ны ажилтан, прокурор, прокурорын туслах ажилтан нарт зориулсан 16 удаагийн 112 цагийн сургалтыг зохион байгуулж явуулав. Нийт давхардсан тоогооор 840 прокурор нар хамрагдаж 7 багц цагийг хангаад байна.

Хууль зүйн үргэлжилсэн сургалтын хүрээнд нийтлэг чиглэлийн сургалт 15 удаагийн 96 цаг, мэргэших чиглэлийн сургалт 54 удаагийн 337 цагийн сургалтыг зохион байгуулж 1964 хүн хамрагдсан байна.

3) Орон нутгийн сургалт

Шүүхийн Ерөнхий зөвлөл болон УДШ-ийн иргэний танхимаас зохион байгуулсан дотоод сургалтын хүрээнд “Ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбогдсон иргэний үүрэг ба Иргэний хууль хэрэглэх, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдвээр 21 аймгийн шүүх, нийслэл дүүргийн шүүхийн шүүгч нарт 24 удаагийн 960 цагийн багтаамжтай сургалтыг тухайн орон нутаг бүрт амжилттай зохион байгуулсан. Нийт 603 хүн хамрагдаж иргэний эрх зүйн мэргэших чиглэлээр 10 багц цагийг хангаад байна.

Орон нутаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын дотоод сургалтын хүрээнд “Хүний эрх эрх чөлөө алдар хүнд нэр төрийн эсрэг гэмт хэрэг “ сэдэвт 1.5 багц цагийн сургалтыг 31 удаа 186 цагийн давхардсан тоогоор 441 оролцогч, “Залилан мэхлэх гэмт хэрэг” сэдэвт 1.5 багц цагийн сургалтад 25 удаа 150 цагийн 372 оролцогчид хамрагдаж 3 багц цагийг хангасан байна.

МӨХ-ноос орон нутгийн өмгөөлөгч нарт зориулсан 3 удаагийн 20 цагийн багтаамжтай 54 оролцогч хамарсан сургалтыг зохион байгуулсан байна. (Сэдэв нь Үндсэн хуулийн эрх зүй-4 цаг, Хуульчийн ёс зүй-8 цаг, өмгөөлөгчийн мэтгэлцэх ур чадвар -8 цаг)

Сургалтад ашиглагдах гарын авлага, сургалтын материалыг сэдэвчилсэн байдлаар тухай бүрд нь хүргүүлж сургалтын нэгдсэн арга зүйн удирдлагаар хангаж байсан бөгөөд орон нутгаас ирүүлсэн сургалтын тайланг нэг бүрчлэн уншиж танилцан сургалтын явц, оролцогчдын идэвхийг өрнүүлсэн байдал, багшийн заах арга зүйн үнэлгээ, зохион байгуулалт зэргийг харгалзан дүгнэлт хийж, үнэлгээ өгөн тайланг хэрхэн бичих юу анхаарах зэргийг дурьдсан зөвлөмжийг хүргүүлж байсан.

4) Сургагч багшийн сургалт

Хууль зүйн сургалтын төв нь УЕПГ-тай хамтран прокурорын орон нутгийн сургагч багш нарын сургалт 8 удаагийн 32 цагийн багтаамжтай 21 сургагч багш нарыг хамруулан зохион байгуулсан байна.

5) Бусад сургалт

А. Клиник сургалт

Клиник сургалт нь сургалтын оновчтой, хүртээмжтэй арга барилыг боловсруулан, сургалтын сүлжээг бий болгон ажиллах, залуу, шинэ хуульчид болон иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс тодорхой хугацааны сургалтад хамруулан эрх зүйн мэдээллээр хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

2009 онд төлөвлөгөөгөөр клиник сургалтын хүрээнд нийт 8 удаагийн 102 цагийн сургалт төлөвлөснөөс 5 удаагийн 84 цагийн сургалтыг зохион байгуулсан. Үүнд: шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт 2 удаа 12 цагийн сургалтыг, нийт 71 хүн хамрагдан 3 багц цагийг хангаад байна.

2009 оны 7 дугаар сард Хуульч сонгон шалгаруулах шалгалтад оролцогчдод зориулсан төлбөртэй сургалтыг 72 цагийн сургалтыг 3 удаа зохион байгуулсан. Нийт 80 хүн хамрагдсан.

Б. Эрх зүйн албан бус сургалт

Эрх зүйн албан бус сургалтын хүрээнд сургагч багш бэлтгэх 8 удаагийн 32 цагийн сургалт төлөвлөснөөс 2009 онд 3 дугаар сарын 9-12-ны өдрийг дуустал 32 цагийн сургалтын зохион байгуулсан байна.

Дотоод сургалтын хүрээнд 20 удаагийн 60 цагийн сургалт төлөвлөснөөс 20 удаагийн 46 цагийн сургалт зохион байгуулсан.

2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл иргэдэд зориулсан “Гэр бүлийн эрх зүй”, “Хөдөлмөрийн эрх зүй”, “Нийгэм хамгаалалын эрх зүй”, “ Шилжих хөдөлгөөн иргэний бичиг баримт шинээр авах” сэдэвт эрх зүйн албан бус сургалтыг төлөвөлсөнөөс өндөржүүлсэн бэлэн байдал заралсаны улмаас сургалт хойшлогдсон.

Англи хэлний 13 удаагийн 26 сургалт 5 дугаар сарын 6-ны өдрөөс 6 дугаар сарын 30 өдрийн хооронд зохион байгуулсан. Нийт 25 хүн хамрагдсан. 2009 оны 12 дугаар сарын 18-нд иргэдэд зориулсан “Палермогийн конвенц”-ийг сурталчилах, таниулах үүднээс сургалт зохион байгуулсан. Нийт 86 хүн хамрагдсан.

В. Захиалгат сургалт: Авилгатай тэмцэх газрын сургалтын албаны захиалгаар хуульчдад зориулсан нийт 8 удаагийн 12 багц , 48 цагийн давхардсан тоогоор 256 хуульчид хамрагдсан.

Г.Төлөвлөгдөөгүй сургалт: 46 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн харилцаа сэдэвт 3 цагийн сургалт зохион байгуулсан. ҮТЕГ-ын улсын байцаагч нарт “Татварын улсын байцаагч нарын зан харилцаа ёс суртахуун“ сэдвээр нийт 3 удаагийн 6 цагийн 167 оролцогч, хуульчдад зориулсан Англи хэлний дунд шатны 8 удаагийн 16 цагийн, Зар сурталчилгааны эрх зүйн орчин сэдэвт 1 удаагийн 8 цагийн сургалтыг тус тус зохион байгуулсан.

Гурав. Бэлтгэсэн гарын авлага: Тайлангийн хугацаанд манай сургалтын төвийн багш нар гарын авлагын зохиогчдыг сонгон гэрээ хийх, гэрээний биелэлтэд хяналт тавих, хэвлэлийн эхийг хянах, бэлтгэх, хэвлүүлэх зэрэг хэлбэрээр багагүй хичээл зүтгэл гаргаж ажиллалаа.

ХЗСТ- нь тайлангийн хугацаанд дараах сургалтын гарын авлага болон захиалгат номонд зохиогч болон хянагчаар ажиллаж хэвлүүлсэн.

Үүнд:

1. Хууль зүйн үргэлжилсэн сургалт-2009 он

2. Хуульч сонгон шалгаруулах шалгалтад оролцогчдод зориулсан гарын авлага-2009 он

3. Бодлого бодох аргачлал -2009 он

4. Хуульчийн сорилгын хураамж -2009 он

5. Малын удмын санг хамгаалах үйл ажиллагаа(Малын эмч, мал зүйчийн үйл ажиллагаанд холбогдох 50 асуулт )-2009 он

Дөрөв. Бусад ажил

Хууль зүйн сургалтын төвийн багш нар нь ХЗҮХ-ийн удирдлагаас өгсөн цаг үеийн нэмэлт үүрэг даалгаврыг зохих ёсоор гүйцэтгэж ирлээ. Тус төвийн нийт багш нар ХЗҮХ-ээс зохион байгуулсан хурал, цуглаан, уулзалт-ярилцлага, спортын уралдаан тэмцээн, баяр ёслолын болон олон нийтийн бусад арга хэмжээнд идэвхитэй оролцож байсан.

Тус төвийн гурван ажилтан оногдсон хуваарийн дагуу сургалтын бэлтгэл ажлыг хангаж (Сургагч багштай гэрээ байгуулах, сургалтын зар тараах, оролцох хуульчдыг бүртгэх), сургалтын явцад шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж, сургалт дууссаны дараа оролцогчдын санал хүсэлтийг асуулгаар авах, ирц бүртгэлийг шалгах, кредит цаг тооцоход шаардлагатай нотлох баримт бичгийн бүрдлийг хангах зэргээр ажиллаж байна.

Үндсэн ажил болох сургалтаас гадна баримт бичиг боловсруулах, бусад байгууллагатай харилцах, хөдөө орон нутагт сургалт зохион байгуулах, сургалтад мониторинг хийх, хуульчдын багц цагийг бүртгэх, иргэдэд зөвлөгөө өгөх, хуульчийн үргэлжилсэн сургалтын талаар хуульчдад мэдээлэл өгөх зэрэг ажлын тасралтгүй хийж байна.

Багш Т.Ганчимэг нь төрийн албаны шалгалтын тест бэлтгэх ажлын хэсэгт ажиллаж 180 тест, Хадгаламж банкны захиалгаар-50 тестэд тус тус зохиогчоор,

2009 оны 5 дугаар сард Дорноговь аймгийн Замын-үүд тосгонд ХЭҮК-оос зохион байгуулсан “Хүн худалдаалах, худалдан авах гэмт хэрэг”, “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол” сэдэвт -7 багц цагийн сургалтад мониторинг хийж, ХЗДХЯ, ХЗҮХ, ШЭЗШТөслийн Захиргааны шийдвэрийг стандарчлах дэд төслөөс 2008-2009 оны хооронд хамтран зохион байгуулсан “Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн зохицуулалт, түүнийг сайжруулах арга зам” судалгааны багийн бүрэлдхүүнд мөн “Нийтээр дагаж мөрдөх шийдвэр” сэдэвт сургалтын хөтөлбөрийг боловсруулан сургагч багшаар бэлтгэгдэн 5 дугаар сард “Найрамдал” төвд төрийн бус байгууллагын ажилтан болон иргэдэд зориулсан 1.5 багц цагийн хичээл заасан байна.

Хуульч сонгон шалгаруулах шалгалтад хуваарийн дагуу Т.Ганчимэг нь 4 дүгээр хорооны нарийн бичгийн дарга, Д.Цэцэгдарь нь хянагч, В.Оюун-Эрдэнэ 3 дугаар хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.

Өнгөрсөн 6 сарын хугацаанд хэд хэдэн томоохон судалгаа хийж, баримт бичиг боловсруулсанаас заримыг дурьдвал Хуульчийн үргэлжилсэн сургалтын 2010-2012 оны нэгдсэн хөтөлбөрийн төслийг боловсруулж, оны нэгдсэн хөтөлбөрийн төслийг боловсруулж, мөн “Хуульчдын багц цагийн тооцоог” гаргаж, түүнтэй холбогдуулан зарим дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналын хамт ХСШОТБЗ-өөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэхэээр хүргүүлжээ.

Тус төв нь хуульчдын кредит цагийн биелэлтийг бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох томоохон зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

2009 оноос сар бүр зохион байгуулж байгаа Хууль зүй дотоод хэргийн яамны нэрэмжит нээлттэй өдөрлөгийн нэгдсэн арга хэмжээнд Сургалтын төвийн багш нар идэвхитэй оролцсон.

 

ДОЛОО. ЗАХИРГАА, АЖ АХУЙН ХЭЛТЭС


Тогтоол шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ үнэлгээний ажил

Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, МУ-ын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, МУ-ын Ерөнхийлөгчийн 2008 оны 309 дүгээр зарлиг, Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоол, МУ-д Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2009-2010 оны төлөвлөгөө, ХЗДХЯ-наас өгсөн үүрэг даалгавар, тус хүрээлэнгийн 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, ХЗҮХ-ийн Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг Хүрээлэнгийн нэгжүүдэд хүргэх, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгжүүдийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах ажлыг тус тус хийж, ХЗДХЯ-нд тогтоосон хугацаанд нь биелэлтийг мэдээлж ажиллаа. Эдгээр дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн мэдээг улирлаар, хагас, бүтэн жилийн байдлаар тухай бүрт нь тогтоосон хугацаанд нь ХЗДХЯ-нд мэдээлж, тайлагнаж ажилласан.

Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмын дагуу сар бүрийн статистик мэдээллийг гаргаж тухай бүрт нь ХЗДХЯ-нд хүргүүлсэн.

Мөн түүнчлэн дараах баримт бичгийн төсөлд ХЗҮХ-ээс өгөх санал боловсруулж ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Үүнд:

- МУ-ын Эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төсөлд тусгах санал боловсруулж 2009.08.05-ны өдөр ХЗҮХ-ийн 1/238 тоот албан бичиг

- ЗГ-ийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан яам болон аймаг, нийслэлийн засаг даргын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журамд өөрчлалт оруулах, Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмыг шинэчлэн боловсруулах, мэдээллийн санг цахим хэлбэрт оруулахтай холбоотой санал тус тус боловсруулж 2009.10.26-ны өдөр ХЗҮХ-ийн 1/324 тоот албан бичиг

- Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд ХЗҮХ-ээс хийх ажлын санал боловсруулж 2009.11.12-ны өдрийн 1/349 тоот албан бичиг

ХЗҮХ-ийн хөгжлийн старатеги хөтөлбөр боловсруулж 2009.06.02-ны өдрийн 1/160 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Мөн ХЗҮХ-ийн Авлигаас урьдчилан сэргийлэх 2009 оны төлөвлөгөөг боловсруулан батлуулж, 2009.07.02-ны 1/208 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийг зохион байгуулж ажилласан болно.

ХЗҮХ-ийн дотоод дүрэм, журмыг бүхэлд нь судлах ажлын хүрээнд дүрэм, журмуудыг судалж, улмаар Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулсан. ЗААХ-т ноогдсон журмууд буюу ХЗҮХ-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын журам, Шагнал, урамшил, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам зэрэг 10 гаруй журам шинэчлэн боловсруулсан. Мөн бусад нэгжүүдийн журмын төсөлд өгөх саналын авч нэгтгэн боловсруулж, төсөл хэлбэрээр Захиралд танилцуулахаар өгөөд байна. Дотоод дүрэм, журмыг батлуулж, гарын авлага гаргах ажлыг 2010 оны эхний улиралд хийж дуусгахаар 2010 оны нэгдсэн төлөвлөгөөний саналд тусгаад байна.

ХЗҮХ-ийн “Захирлын зөвлөлийн хурлын ажиллах журам”-ыг шинэчлэн боловсруулж Захирлын 2009.07.30-ны 70 дугаар тушаалаар баталсан. Үүнээс хойш 2009.09.09, 2009.11.30-ны өдрүүдэд Захирлын зөвлөлийн хурал тус тус зохион байгуулагдсан бөгөөд хурлын бэлтгэл ажлыг хангаж, хуралдааны тэмдэглэл хөтөлсөн. 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ХЗҮХ-ийн судалгааны ажил хэлэлцэх хурал зохион байгуулсан бөгөөд үүний бэлтгэл ажлыг хангаж, хурлын тэмдэглэл хөтөлсөн. ХЗҮХ-ийн 2010 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулахаар нэгжүүдээс санал авч, нэгтгэн боловсруулж байна.

Гадаад харилцаа, хүний нөөцийн чиглэлээр Захиргаа аж ахуйн хэлтсийн Гадаад харилцаа, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан Н.Наранчимэг нь 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт ажлын 106 хоног ажилласан бөгөөд дээрх хугацааны ажлын биелэлтийг тайланд хавсаргав.

Хүний нөөцийн чиглэлээр хийгдэх үндсэн ажлын хүрээнд дор дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

- Байгууллагын хүний нөөцийн мэдээллийг төрийн албан хаагчийн тоо бүртгэл хөтлөх журмын дагуу хөтлөн, ХЗДХЯ-ны стандартын дагуу шинэчлэн каталогижуулах ажлыг хийж гүйцэтгэн, бүрдэлт дутуу материалуудад нэмэлт баяжуулалт хийсэн.

- Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан.

- Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын улсын үзлэгт бэлтгэж, хүний нөөцийн хувийн хэргийн бүртгэлийг зохих журмын дагуу шалгуулсан.

- Хүний нөөцийн талаар шаардлагатай иж бүрэн /нийт 24/ судалгааг хийж, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

- 2010-2014 оны Хүний нөөцийн төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулсан.

- Захиргаа, аж ахуйн хэлтсээс тус хүрээлэнгийн албан хаагдын ажлын ирц идэвхи, санаачлагатай, хариуцлагатай байдлын тухай, мөн тус байгууллагын үйл ажиллагааны стандартыг танилцуулсан хурал зохион байгуулсан.

- Хүний нөөцийн болон бусад чиглэлээр шаардлагатай 64 тушаал, 36 албан бичиг, 5 гэрээ, 16 тодорхойлолтын төслүүдийг боловсруулсан байна.

Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд:

- Албан хаагчдын ахуй нөхцөлийн судалгаа хийж, байгууллагын төсвөөс зохих төлбөрийг хариуцаж нүүрс олгох албан хаагчдын судалгааг гарган нийт 21 албан хаагчид хөнгөлөлттэй үнээр “Багануур илч” ХХК-ийн нүүрсийг олгосон.

- Байр, орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан албан хаагчдын талаар нэгдсэн бүртгэлийг хөтөлж, төрийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан албан хаагчдын судалгааг ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Мөн албан хаагчдад олгох орон сууц, түүнд зориулсан хөрөнгийг хуваарилах, орон сууцны нөхцөл сайжруулах, дэмжлэг үзүүлэх талаар журмын төслийг боловсруулж, Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн.

- Тус хүрээлэнгийн цахилгаанчин мужаан ажилтай Б.Мөнхбатыг ХЗДХЯ-аас олгох орон сууцанд тодорхойлсон.

- Албан хаагчдын мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр Захиргаанаас дэмжин нийт 14 ажилтанд суралцах хугацаанд нь цалинтай чөлөө олгосон.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

- Хүрээлэнгийн танилцуулгыг англи, монгол хэл дээр боловсруулсан.

- Хүрээлэнгийн талаар англи хэл дээрх богино хэмжээний видео танилцуулгыг хийх ажлыг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн.

- Нийт албан хаагчдын англи хэлний мэдлэгийн түвшиний талаар судалгаа хийж, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хэлний шалгуур хангах боломжтой /TOEFL, IELTS оноотой/ албан хаагчдын талаар судалгаа гаргасан.

- Японы “Залуу удирдагч” сангийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл болон тавигдах шаардлагыг албан хаагчдад танилцуулж, тэтгэлэгт тавигдах шаардлагыг хангаж байгаа албан хаагчийн материалыг ХЗДХЯ-ны холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн. Цаашид албан хаагчдыг гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах ажлын хүрээнд төсөл боловсруулан ажиллахаар ажлын төлөвлөгөөнд тусгасан.

Тайлангийн хугацаанд Дэлхийн банк, Азийн шүүх эрх мэдлийн институт, Нагояа, Фордхам, Уэслеаны Их Сургууль зэрэг харилцан хамтын ажиллагаатай байгууллагууд болон гадаад эрх бүхий төлөөлөгчдийн нийт 8 удаагийн албан ёсны айлчлалын арга хэмжээг зохион байгуулсан.

Архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын ажлын хүрээнд

Өргөдөл гомдлын мэдээ: Энэ хугацаанд нийт 60 өргөдөл ирсэн. Үүнээс иргэдээс 3 өргөдөл ирсэн /2 нь ном худалдан авах тухай, 1 нь төлбөр тооцоог гадаад вльютаар гүйцэтгэж болох эсэхийг бичгээр хариу авахыг хүссэн/.

Нийт 60 өргөдлийн 37 шийдвэрлэсэн, 23 шийдвэрлээгүй /шийдвэрлээгүй 23 өргөдөлөөс 22 нь байр хүссэн тухай өргөдөл, 1 нь архивын шалгалтын комиссоос тавьсан шаардлагын тухай өргөдөл/.

Архивын тайлан мэдээ: Энэ хугацаанд 54 хадгаламжийн нэгжтэй харьцан 7 хадгаламжийн нэгжийг олгож, 93 хуулбар хувь олгосон. Мөн архивын шалгалтанд бэлтгэж баримт бичгүүдийг үдэж хавтаслан, дотоод товъёог үйлдэж, баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу төрөлжүүлэн байнга хадгалах, түр хадгалах, санхүүгийн баримтыг тус тусад нь ангилан байршуулсан. Архивын шалгалтыг сайн дүнтэй давсан.

2009 оны 10 дугаар сард Архивын ерөнхий газраас явуулсан Архив, бичиг хэргийн сургалтанд суусан.

Явсан бичгийн мэдээ: Энэ хугацаанд нийт 390 албан бичиг явсан. Үүнээс 14 албан бичиг нь гадаад руу явсан.Нийт 1096 албан бланкан дээр албан бичиг, 342 тушаалын баланкан дээр тушаал хэвлэн гаргасан. Албан бичгийг цаг тухайд нь өөрийн биеэр хүргэж өгч байсан. /хавсралт: Ирсэн, явсэн бичгийн дэлгэрэнгүй мэдээ/

Инженер, менежерийн ажлын хүрээнд

Тус хүрээлэнгийн барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж засвар үйлчилгээ, тохируулгыг цаг тухай бүр хийж, ашиглалтын явцад үүссэн гэмтлийг шуурхай засварлан үзлэг төлөвлөгөөний дагуу засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэсний үр дүнд ус, дулаан, цахилгааны ямар нэгэн доголдолгүй ажиллав.

2009-2010 оны дулаан цахилгаан, усны гэрээг шинэчлэн хийж, дулааны ачааллыг тооцон үзельд удирдлагын самбар болон хаалтуудаар тохируулга хийж, Ж.Самбуугийн хөшөөний орчмын тохижилтын асуудлаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд асуудал тавьж хот нийтийн аж ахуйн хэлтсээс Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээр тохижуулуулахаар албан бичгээр хариу авсан. Харуул үйлчилгээний ажилчдын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, зааварчлага өгч, хяналт тавин, өдөр бүр рапорттай танилцан илэрсэн зөрчлийг арилгуулж, тэдний хүчин чармайлтаар гадна дотно цэвэрлэгээ, байгууллагын доторхи эмх цэгц, эд аж ахуйн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг ханган, хүрээлэнгийн ажилтнуудын тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Санхүү, Няравын ажлын хүрээнд

Байгууллагын хэвлэх үйлдвэрийн хэрэгсэл, цэвэрлэгээ үйлчилгээний болон албан хаагчдын бичиг хэргийн өдөр тутмын хэрэгцээний зүйлсийг бэлтгэж ажилласан. Мөн номын дэлгүүрүүдтэй харилцаж, Хүрээлэнгээс хэвлэсэн ном, гарын авлагыг худалдан борлуулах ажил хийлээ. Байгууллагын эд хөрөнгийн тооллогын комисст оролцож 2009.10.16-11.01-ний хооронд эд хөрөнгө тоолох ажил хийж, эд хөрөнгийг картжуулсан.

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь 2009 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс анх эхлэн улсын төсөвт байгууллага болж нийт 537 764.8 мянган төгрөгний төсөв батлагдсан. Улсын төсвөөс нийт 290 280.2 мянган төгрөгөөр цалин хөлс, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын зардлыг 100 хувь, хуульчдийн үргэлжилсэн сургалтын зардлын 22 хувийг санхүүжүүлж үлдсэн 247 484.6 мянган төгрөгийг өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлж урсгал зардлаа нөхөхөөр болсон.

2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсаас цалин хөлс нэмэгдэл урамшил, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, хуульчдийн үргэлжилтсэн сургалтад 287 244 566.8 төгрөгийн санхүүжилтыг авч 3 035 633.2 төгрөгийн төсвийн санхүүжилтээс хэмнэлт гаргасан нь цалингийн сангаас Мөн ажилтнуудад үр дүнгийн нэмэгдэл болгож 8 027 000 төгрөгний цалин, 10 876 800 төгрөгний хоол, унааны нэмэгдэл төсөвлөсөн хэмжээнээс нэмж олгосон байна.

Өөрийн үйл ажиллагаанаас улсын төсөвт оруулах 247 484 600 төгрөгний орлогын 159 154 640 төгрөгний орлогыг бүрдүүлж 88 329 960 төгрөгний орлого дутуу бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлэх бусад зардлын төсөв болох 194 228 200 төгрөгний төсвийг 124 958 495.9 ийг нь зарцуулж 69 269 704.1 төгрөгний хэмнэлт гаргасан байна. Эндээс нийт бүрдүүлсэн 159 154 640 төгрөгний орлогоос зарцуулсан бусад зардал нь 124 958 95.9төгрөг болж улсын төсөвт /159 154 640 – 124 958 495,9/ 34 196 144,1 төгрөгний орлогыг өөрийн үйл ажиллагаанаас төвлөрүүлсэн байна.

2009 оны эхэнд 42 786 008.36 төгрөгний авлагатай байснаас 26 157 154.87 төгрөгний авлагыг цуглуулж 10 583 283 төгрөгний авлагатай, 16 628 853.49 төгрөгний өглөгтэй байснаас 5 486 229.49 төгрөгнийхийг барагдуулж 11 142 624 төгрөгний өглөгтэй үлдсэн болно.

Хэвлэх үйлдвэрийн ажлын хүрээнд

Хэвлэх үйлдвэр нь 2009 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар нийт 89 нэр төрлийн номын эх бэлтгээд, нийт 79065 ширхэг ном хэвлэсэн байна. Эх бэлтгэлд 2009 онд орж ирсэн бүх номын тооцоог гаргаж, тооцоо нийлсэн.

Үүнээс гадна 20-иод төрлийн урилга, нэрийн хуудас, танилцуулга, мэндчилгээний ил захидал зэргийг хэвлэн гаргасан байна.

Бусад ажил:

  1. Хэвлэлийн материал хадгалах складыг мужаан Мөнхбатараар хийлгэж нярав Гэрэлхүүд хүлээлгэж өгөв.
  2. Ажилчдын нормын хувцас хийлгэх захиалга өгөв.
  3. Хэвлэх үйлдвэрийн ажилчдын амрах өрөөнд хөргөгч, шарах шүүгээ авч өгөв.
  4. 2009 онд хэвлэх үйлдвэрт хэвлэгдэх ном, материал түүхий эдийн тооцоог гаргаж нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулав.
  5. 1-р улиралд хэвлэгдэх номны материалын тооцоог гаргаж захирлаар батлуулан нярав Гэрэлхүүтэй хамт бэлтгэн нийлүүлэгчээс нэхэмжлэх авч санхүүд өгч, бараа татан авалт хийв.
  6. Хэвлэх үйлдвэрийн ажилчдад олгох нормын сүүний асуудлыг шийдвэрлэж захирлын тушаал гаргуулав.
  7. Хэвлэх үйлдвэрийн ажилчдад нормын хувцас, ариун цэврийн хэрэгслийн норм нормативыг батлуулж захирлын тушаал гаргуулав.
  8. 2008 онд хэвлэх үйлдвэрт хэвлэгдсэн номуудын жагсаалтыг гаргаж, зардлын тооцоог санхүүтэй хийж санхүүд өгөв.
  9. 2009 оны 2-р улиралд хэвлэгдэх номын материалын тооцоог гаргаж санхүүгийн албанд хүлээлгэн өгч нярав Нямбаяртай материал татан авалт хийв.
  10. Тоног төхөөрөмжүүдийн үзлэг хийж багаж хэрэгсэл, машинуудыг ажилчин бүрт хариуцуулан өгч картжуулав.
  11. Ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг дахин хянаж захиргаа, аж ахуйн хэлтэст өгөв.
  12. Тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг засварчин Даштөмөр, цахилгаанчин Н.Төмөрхүүгээр шалгуулан шаардлагатай засвар, тосолгоо цэвэрлэгээг засварчид, ажилчдын хүчээр хийв.
  13. 2009 оны 3-р улиралд хэвлэгдэх номын тооцоог хийж, санхүүгийн албанд өгч нярав Нямбаяраар материал татан авалт хийлгэв.
  14. Үйлдвэрийн ажилчдад 14 хоног тутам хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөлгөө өгч ажиллав.
  15. 2009 оны 4-р улиралд хэвлэгдэх номын матераилын тооцоог гаргаж санхүүгийн албанд өгч нярав Нямбаяраар материал татан авалт хийлгэв.
  16. 2010 онд үйлдвэрлэх бүтээгдэхүүний бизнес төлөвлөгөөг гаргаж санхүүгийн албанд өгч нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулав.
  17. 2010 онд Бээжин хот дахь Heidelberg компаниас авч болох туслах болон тосолгоо цэвэрлэгээний материалын үнийн саналын тооцоог гаргаж санхүүд өгөв.
  18. 2010 оны 1-р улиралд хэвлэх үйлдвэрт шаардлагатай материалын тооцоог гаргаж материалын захиалгыг санхүүд өгөв.

Захиргаа, аж ахуйн хэлтэс 2010 онд ХЗҮХ-ийн хөгжлийн стратеги хөтөлбөрт заасны дагуу “ХЗҮХ-ийн бизнес төлөвлөгөө”-г боловсруулж, төсвөөс гадуурхи орлогыг нэмэгдүүлж, албан хаагчдын цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг хангах, байгууллагын материаллаг баазыг сайжруулж ажиллах зорилт тавьж байна.

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН



 

 

1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай хууль.

2 Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль.

3 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль.

4 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль.

5 2009 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ХЗДХЯ-наас “Эрүүгийн хууль, ЭБШХ-ийн хэрэгжилтийн төлөв байдал” судалгаа хийлгэх захиалга ирүүлсний дагуу эдгээр судалгааг нэгдсэн удирдамжаар хийж байна.

 

Нэвтрэх

Нууц үг? | Нэвтрэх нэр? | Бүртгэл үүсгэх

Хаяг байршил

Хууль зүйн үндэсний хүрээлэн
Хаяг: Чингис хааны талбай 7, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Утас: +(976)-11-315735
Факс: 315735
Мэйл: info@legalinstitute.mn
Цагийн хуваарь
Даваа ~ Баасан: 8.00 - 17.00
Цайны цаг: 12.00 - 13.00
Бямба, Ням-д: Амарна.